Ноолуур бэлтгэлийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ноолуур бэлтгэл нь манай улсын стратегийн чухал үйлдвэр. Ноос ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр энэ оны ноос бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж, Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд ноолуурын хэмжээг өндөр түвшинд хийх тул шаардлагатай зээлийг гаргаж өгөөч гэсэн. Бидний зүгээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Нэгдүгээрт, 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас өгүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлт өгнө. Зээл хүү нь жилийн гурван хувь. Хөгжлийн банкны хүүг бууруулах зардлыг Засгийн газар хариуцахаар болсон. Ингэхдээ ноос ноолуурын холбооны судалгаан дээр үндэслэсэн.
Өнөөдөр ноос ноолуур бэлтгэх 20 гаруй ААН хүсэлт ирүүлсэн. ЖДҮ-чдийг багцалж авсан байна лээ. Компанийн нэр зааж орсон 20 үйлдвэрлэл эрхлэгч бий. Үүнээс 100-аас дээш тонн ноолуур бэлддэг үйлдвэрлэл 10 байна. Эдгээр нь 100-110 мянган төгрөгөөр ноолуур бэлдэж өгнө гэсэн. Энэ тооцоо үндэслэлийг хянаж үзэн, дэлхийн зах зээлийг ханшийг судлаад дунджаар нэг тонн ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах бололцоотой гэж үзсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)