Засгийн газар, Монголбанкнаас арилжааны банк дахь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү төлөх хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ дагуу арилжааны банкууд иргэдээс зээл хойшлуулах хүсэлтийг цахимаар авч эхэлсэн байна. Тухайлбал,
-Голомт банк https://zeel.golomtbank.com
-Худалдаа хөгжлийн банк https://www.cardcentre.mn/loanreq/index.php
-Хаан банк https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina
гэсэн холбоосоор орж зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтээ илгээж болох юм байна.
Ташрамд дурдахад, арилжааны банкууд өнөөдрийн байдлаар 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлжээ.
Сэтгэгдэл (2)