УОК-оос гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцууллаа.
Тэрбээр “Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг гурван нислэгээр авчрах талаар ярьж байсан бол УОК-ын шийдвэрээр эхний ээлжинд хоёр нислэгээр иргэдээ авчрахаар боллоо. Мөн нэг өрөөнд 2-4 хүнийг байлгаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа учраас тусгаарлагдах байранд байгаа иргэдийг ганцаар нь байлгана.
Бидний зүгээс эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа шийдвэрийг биелүүлж, эрсдэлийг бууруулах ёстой. Халдварын анхны тохиолдол Улаан-Үүд хотод бүртгэгдсэн учраас ирэх бямба гарагт ОХУ-аас орж ирэх иргэдийн хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан нь зөв байжээ гэж харж байна.
Цаашид тугаарлагдах байрын хүрэлцээний асуудлаар холбогдуулан зочид буудлуудтай хамтран ажиллах хэрэгцээ гарч байна. Албан шийдвэрийг зочид буудлын эздэд хүргэж, тодорхой шийдвэр гаргана" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)