COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар чиглэлийн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос коронавирусний сэжигтэй нэг тохиолдол илэрсэн учир тусгаарлагдан хяналт шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 184 хүн хянагдаж байна” гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр халдварын нийт 316.686 тохиолдол, 18589 нас баралт бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногийн байдлаар 120 мянгаар нэмэгдлээ. Итали, Испани улс нас баралтын тоогоор БНХАУ-ын дараа орж байна. Коронавирусний халдвар гурван сарын хугацаанд дэлхийн ихэнх улсад тархаж, дэлхийн 150 оронд 100-150 тохиолдол бүртгэгдэж байна. Одоо ч энэ өвчнийг хязгаарлах тохиолдол байсаар байна” гэдгийг онцолсон юм.
А.Сүх