ЭШЛЭЛ 1
Коронавирусний аюулыг дутуу үнэлээд байх шиг байна. Данц ганц эмч, онцгойгийнхонд хамааралтай зүйл биш. Тэдэнд аюулын эрсдэл хамгийн өндөр байгаа. Харин улстөрч, Их хурлын гишүүдэд энэ эрсдэл бага байгаа учраас асуудлыг дутуу үнэлээд байх шиг.
ЭШЛЭЛ 2
Хөгжингүй орнуудад эдийн засагт үзүүлж буй сөрөг байдлыг дайны байдал үүссэн гэж үзэж байна. Дайны үед бүх хүчээ хүн рүү дайчилдаг юм. Тиймээс хүн рүү бодлогоо төвлөрүүлээч гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулж хэлсэн.
ЭШЛЭЛ 3
Үүний тулд дан ганц төрөөс өгч байгаа цалин биш хувийн хэвшлийн өгч байсан цалин тэтгэмжийг ч төр өөрөө өгөх ёстой.
ЭШЛЭЛ 4
Хамгийн гол нь хүнээр нь хамгаалах ёстой. Тухайлбал, АНУ-д гэхэд хүн бүрт 1000 ам.доллар өгч байна. Энэ нь хүнээр нь дамжуулж нийгмээ хамгаалах гэсэн бодлого.
ЭШЛЭЛ 5
Италийн Ерөнхий сайд вирусээс болж нэг ч хүний цалин тасалдалж, ажлын байраа алдах ёсгүй гэж мэдэгдсэн. Хэрэв бидний мөнгө хүрэхгүй бол бид бонд гаргана гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсээ эхлээд хамгаалж байна гэсэн үг. Одоогоор манай Засгийн газраас уламжлалт арга хэрэгжүүлж байна. Энэ нь хэрэгжих боломжгүй.
ЭШЛЭЛ 6
Халдварын үед бизнес, эдийн засгийн шинэ харилцаа үүсэх байх. Гэхдээ эдийн засаг хурдан сэргэж чадахгүй. Халдварын аюул эрэлт, нийлүүлэлтэд хүнд цохилт үзүүлж байна. Дэлхий нийт хэмнэлтийн горимд шилжиж байгаа энэ үед иргэдээ хэрхэн зөв чиглүүлж, хамгаалах нь хамгийн чухал зүйл.
ЭШЛЭЛ 7
Коронавирусний эдийн засагт үзүүлэх нөлөө нь 18 сар буюу түүнээс дээш гэж дэлхийн экспертүүд хэлсэн. Тиймээс Их Хурал төсвийн бодлогоо тодотгох хэрэгтэй. Ингэж байж дараагийн мөнгөний бодлого гарч ирнэ.
ЭШЛЭЛ 8
Алдагдал төлөвлөж чадсан юм чинь түүнийг санхүүжүүлэх мөнгө хаа нэгтээ төлөвлөсөн байж л таараа. Үүнийгээ иргэддээ зарцуул. Цемент шохой битгий болго.
ЭШЛЭЛ 9
Мөнгөтэй орнууд цар тахлын бонд гаргана гэж яриад сууж байхад манайх яагаад болохгүй гэж. Бид ч ийм байдлаар иргэдээ хамгаалж болно.
ЭШЛЭЛ 10
Эрдэнэс Тавантолгойн гэрээ хийгдээгүй гэрээ. Надтай холбоотой асуудлыг улс төр болгоод хууль хяналтынхныг татан оролцуулж байгааг би хоёр асуудлаар харж байна. Хохирол учирсан нэг ч зүйл байхгүй юм чинь хэрэг болгож чадахгүй. Тиймээс Их Хуралд өргөн барьсныг хэрэг гэж үзээд байгаа юм. Намайг буруутгахын тулд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын хэргийг тусгаарлаж хорлон сүйтгэгч нь энэ байна гэж ярьж байна.
ЭШЛЭЛ 11
Би хэнд ч эх орныхоо баялгийг үнэгүй өгөх гээгүй. Хэн нэгэнд давуу байдал олгоогүй. Тавантолгойн гэрээний гол зорилго нь түүхий нүүрсээ олборлож баяжлуудаг байх. Баяжуулсныхаа дараа төмөр замаар тээвэрлэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 12
З.Энхболдын амаар байна гэж юу байх вэ. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолыг З.Энхболд өөрөө гаргачихаад тогтоолынхоо эсрэг ажилласан хүн.
ЭШЛЭЛ 13
Эрдэнэс Тавантолгой компани түүхийгээр нь олборлож, тээврийн хэрэгслээр зөөж байна. Бид тэчнээн тэрбум төгрөгийн орлого оллоо гээд л яриад байна. Яахав, ахиц гарсан нь үнэн ч олох ёстой байсан ашигаасаа 14 тэрбум ам.доллар алдчихсан гэж хэлнэ. Энэ талаар удахгүй танилцуулна.
ЭШЛЭЛ 14
Эрдэнэс Тавантолгойн орд бол төрийн өмч байна гээд заачихсан. Төрийн өмчийг ашиглаж байгаа юм бол нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Ашиглалтын төлбөр гээд тусгай төлбөр гарган 1072 хувьцааг санхүүжүүлэхээр тооцож байна. ДНБ-ий өсөлтийг 10 хувьд хүргэнэ гэж харж байсан юм. Уг нь төсвөөс нэг ч төлбөр гарахгүй гэрээ байсан юм. Нүүрсээ баяжуулаад дэлхийн зэх зээлийн үнээр гаргах байсан юм. Үнэгүй өгөх гэж байна гэдэг худлаа.
ЭШЛЭЛ 15
Хамгийн аюултай нь Эрдэнэс Тавантолгой нүүрсээ сорчилж олборлоод байна. Сая сая тонны овоолго шатаж эхэлнэ шүү дээ. Уг нь сайн муу нүүрсээ холиод гаргавал ордын насжилт ч нэмэгдэх байсан.
ЭШЛЭЛ 16
Халдварын өндөр эрсдэл үүссэн энэ үед одоо 1072 хувьцааг олгох эсэх дээрээ тулаад байна. Энэ бол үхмэл хувьцаа. 1072 хувьцааг амилуулах хэрэгтэй гэдгийг тухайн үед бодчихсон байсан юм. Та нар манай төрийн өмчийн ордыг ашиглаж байгаа учраас орд ашигласны төлбөр төл гэж төслийн компанид санал тавьж байсан юм. Ингэж тараая гэж төлөвлөж байсан юм.
ЭШЛЭЛ 17
Эцсийн дүнд энэ будлианд Оросууд хожиж байна. Биднийг энд будилж байх хооронд Оросууд Хятад руу төмөр зам залгаад нүүрсээ гаргаж байна. Энэ хэний бодлого вэ. Монголчуудын бодлого мөн үү.
ЭШЛЭЛ 18
Прокурор, АТГ-ынхны хийсэн дүгнэлтээр намайг бусдад давуу байдал олгосон гэсэн. Мөрдөгч нарт эдийн засгийн ойлголт тааруухан шүү дээ. Анхандаа ойлгуулах гэж их хичээсэн. Сүүлдээ арга ядаад тухайн компаниудаасаа байцаалт авах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Сүүлд тагнуулын газрын төлөөлөгч нэг л удаа надаас байцаалт авсан. Хорлон сүйтгэх зүйл анги руугаа оруулахын тулд хичээж байх шиг байна. Уг нь Засгийн газрын хий гэсэн зүйлийг л хийсэн.
ЭШЛЭЛ 19
З.Энхболдын хийсэн мэдэгдэл худлаа. Сүүлийн үед хувийн эрх ашигтнуудын бүлэглэсэн ажил гэж харагдах болсон. Хуулийн байгууллагад өгч байсан мэдэгдлүүдийг харахад өөрсдийнхөө хувийн эрх ашгийг гүйцээх гэж байсан зүйл үү дээ гэж харахаар. Асуудал шийдэгдээд ирэхээр тодорхой болох байх.
ЭШЛЭЛ 20
Би энэ төслийг орчин үеийн төсөл болгох гэж зүтгэснээрээ нүүрс зөөж мөнгө хийдэг хүмүүсийн хөл дээр нь гишгэчихсэн гэдгээ хожим нь ухаарч байна.
ЭШЛЭЛ 21
Би улсын мөнгөөр хувьдаа ямар ч машин авсан зүйл байхгүй. Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид 2013 онд LEXUS 570 машин авсан юм. Гадныхан газар дээр нь очиж үзье гэж хэлдэг учраас шаардлага хангасан сайн унаа байхгүй бол болохгүй. Энэ машиныг авахын тулд Эрчим хүчний яамныхан төсөв төлөвлөж өгсөн юм. Тухайн үед 160 сая төгрөгт багтах юм байна. Энэ мөнгөнд багтааж машин аваарай гэсэн. Би 130 сая төгрөгөөр машин авсан. Тиймээс илүү мөнгөөр машин авсан гэдэг худлаа.
ЭШЛЭЛ 22
Үндсэн хэрэг, наалтуур хэрэг гэж байдаг юм гэнэ, хуулийнханд. Надад наах хэрэг олдохгүй байсан учраас машины хэрэг оруулж ирсэн юм байна лээ. Энэ асуудлыг шийдэхгүй бол шударга ёс тогтоход хэцүү.
ЭШЛЭЛ 23
Би хонгил гэж ярих дургүй байсан. Гэтэл хонгил үүсгэдэг аргатай юм байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярын Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн захидал ил боллоо. Над дээр ч ийм зүйл болсон. Прокурорын байгууллага босоо хяналттай. Дээд шатны байгууллага бүх асуудлаа хянаж байх ёстой. Ерөнхий прокурорт гомдол гаргахаар надад ийм зүйл ирээгүй. Шүүх дээр нэгэнт оччихсон хэрэг байна гэдэг. Ингэж л хонгил үүсгэдэг.
БАРИМТ 24
Сүүлд хурал даргалахаар томилогдсон н.Оюунчимэг шүүгч миний хэргийг хянахаас татгалзсан. Учир нь миний дүү М.Энхсайхантай хамт ажилладаг байсан. Би энэ хүнийг маш сайн мэддэг. Хүндэтгэж явдаг. Тиймээс энэ хүний шүүх ажиллагаанд орохгүй гэсэн. Муу талаас нь харвал хонгил үүсэх нь үү гэж харах ч би айхгүй байна.
Сэтгэгдэл (31)