Монголын хөрөнгийн биржээс мэдээлснээр энэ сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 449,036.847 төгрөгийн үнийн дүн бүхий 871,555 ширхэг хувьцаа арилжигдаж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байсан аж. Үүнээс "Хэрлэн Хивс" ХК болон "Дархан гурил тэжээл" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" ХК болон "Монгол алт" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Тэгвэл I ангилалын компаниудаас АПУ, Говь, Мик Холдинг, Мандал даатгал, Сүү, Таван толгой зэрэг хувьцаат компаниудын хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой унаж байгаа юм байна.
Тухайлбал, "TOP 20" индекс 2.35 хувиар буурч 17677.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,533,616,736,551.80 төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 холбоосоор үзнэ үү.
Г.Маргад