Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдоос түүвэрлэх замаар шинжилгээ авсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэдгийг дуулгахад таатай байна. Энэ сарын 22-нд сэжигтэй тохиолдол Монгол Улсадл бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна. Мөн халдвартай болох нь батлагдсан 10 иргэний биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байна.
Франц иргэний уушгийг компютерт хараад "Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна. Эмчилгээ маш сайн зохиж байна" гэж хэлэхэд "Би инээмсэглэж байна. Маш их баярлалаа" гэж араас нь мессеж бичсэн байна.
Ийм сайхан мэдээтэй та бүхэнтэйгээ өнөөдөр уулзаж байгаадаа туйлын баяртай байна" гэлээ.
Г.Маргад