Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Цагаан нуурын боомтоор энэ сарын 23-ны өдрийн 20.00 цагаас хойш зорчигч хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлагатай гэж үзсэн аж. Ингэхдээ энэ сарын 28-ний 06.00 цаг хүртэл иргэдийг нэвтрүүлж, үүнээс хойш хил хаахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Дарханы замын гүйцэтгэлийг хариуцсан 105 иргэн хятадаас ирэх ёстой байсан. Уг шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаж саналаа Засгийн газар хүргүүлсэн юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэг хэсэгтээ гадаад ажиллах хүч авахгүй байхаар шийдсэн байна.
Г.Маргад