Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зээлийн үндсэн өр, хүү төлөх хугацааг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан билээ. Уг шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагын хувьд системийн нийт зээлийн 7.4 хувьд ажиллаж байна. Аквитын журмын ангилалыг хорооны дарга Сангийн сайдтай хамтарч баталдаг.
Иргэн, аж ахуйн нэгжээс тодорхой хүсэлт ирсэн. Активын журмын ангилалаар зээлийг дөрөв ангилдаг. Ангилал тус бүрдээ зээл төлөх хугацааг гурван сараар хойш татна. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ 30 хоногийн дотор төлөх ёстой. Энэ хугацаан дээр 90 хоног нэмнэ гэсэн үг. Ингэхээр иргэн, аж ахуйн нэгжид зээл үндсэн өр болон зээлийн хүү төлөх нийт хугацаа нь 120 хоног болно гэсэн үг.
Зээлдэгчдэд ангилал буурахгүй байх давуу талтай. Нөгөө талаасаа зээл олгож байгаа байгууллагад муу зээлийн ангилалтай зээлдэгч олон байвал үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг.
Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан иргэд зээл төлөх хувиартаа хэдэн ч удаа өөрчлөлт оруулж болно.
Өнөөдрийн байдлаар нийт 29 банк бус санхүүгийн байгууллаг шимтгэл, хураамжаа тэглэсэн байна. Мөн зарим нь алданга тооцохгүй байгаа. Нийт 419 мянган зээлдэгч бий. Үүний 71 хувь нь хэрэглээний зээл. Бидний зүгээс зээлээ төлж чадахгүй иргэд хэрэглээний зээл төлөх хугацааг хойшлуулах боломж олгож байна. Төлөх чадвартай бол төлж болно. Тэгвэл эдийн засаг тогтворжиход дөхөм болно" гэлээ.
Сэтгэгдэл (2)