ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хурлаар хяналт, шалгалтын дүн мэдээлэл болон коронавиурсний халдварын үед ААН-үүдэд мэдэгдэл өгч байна.
Тодруулбал, хяналт, шалгалтын хүрээнд “Номин тав трейд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ. Засгийн газрын 78 дугаар тогтоолоор гашмшаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан үнийн түвшин, нийлүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд ажлын хэсэг гарч ажилласан байна.
“Номин тав трейд” ХХК нь үхрийн ястай мах кг тутамд 2000 төгрөгөөр, хонины мах кг тутамд 1500 төгрөгөөр тус тус нэмсэн аж. Мөн И-март худалдааны төв махны үнэ нэмсэн учир 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан.
Түүнчлэн өнгөрсөн онд MCS компани өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, усыг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-иудын дэлгүүрээр ижил үнээр худалдаалах гэрээ хийсэн байна. Энэ хүрээнд MCS компанид 1.2 тэрбум төгрөг, “Номин тав” ХХК 67.8 сая төгрөг, "Скай" хайпермаркетад 11.6 сая төгрөг торгуулийг тус тус оногдуулсан байна.
Мөн Роснефть компанийн хилийн үнэ буурсан талаар мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбогдуулан ААН-үүдэд шаардлага хүргүүлсэн байна.
ОХУ-ын Роснефть компанийн гадаад хилийн үнэ энэ сард АИ-80 автобензин 539 ам.доллар, дизель түлш 516 ам.доллар, АИ-92 тон тутамдаа 569 ам.доллар болж АИ-80, АИ-92 бензин тонн туамдаа 58 ам.доллараар, дизель түлш 86 ам.доллараар буурсан байна.
Иймд ШӨХТГ-аас төв болон орон нутгийн салбаруудад хэрэгжүүлж буй жижиглэнгийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийцүүлэх талаар шаардлага хүргүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)