Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс зарим бараа бүтээгдэхүүний импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газраас түр хугацаагаар хойшлуулсан.
Тодруулбал, импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын 2012 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортолж буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Уг хууль ирэх дөвөрдүгээр сард батлагдах юм.
Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортлосон 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа), З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна.