Дэлхий нийтэд тархаж буй “Covid-19” буюу шинэ төрлийн короновирусийн анхны тохиолдол Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийт иргэдийг банканд ирэлгүйгээр эрсдлээс сэргийлж Банкны үйлчилгээг цахимаар авахыг уриалж байна.
Та бүхэн Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан сар бүр байрны мөнгө, гар утасны болон бусад төлбөрүүдийг гар утас, интернэт банкаа ашиглан хялбархан төлөх боломжтой. Хэрэглэгч та өөрийн нэр дээр Төрийн банкны данс үүсгэн ухаалаг гар утсандаа Төрийн банкны аппликейшн суулган сар бүр банканд оочерлох цагаа хэмнэн гэрээсээ болон байгаа газраасаа бүх төрлийн төлбөрөө төлөх боломжтой. Ингэж төлбөр төлөөд И-баримтаа бүртгэлтэй и-мэйл хаягаараа хүлээн авах боломжтой. Мөн хэдэн ч байрны төлбөр төлөх боломжтой учраас өөрийн дотны хэн нэгний төлбөрийг ч Гялсбанк үйлчилгээг ашиглан төлөлт хийх давуу талтай.
Гялсбанк үйлчилгээ нь бусад банкруу шилжүүлэг болоод гадаад шилжүүлэг, гар утасны ярианы төлбөр, нэгжийн карт худалдан авах, торгууль, татвар төлөх зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.
Цаг үеийн холбоотойгоор иргэн та өөрийн болон гэр бүлийнхээ төлөө эрсдлээс сэргийлэн Гялсбанк үйлчилгээг сонгон үйлчлүүлнэ үү.
Доорх линкээр холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл (1)