Засгийн газрын хуралдаанаар Япон, Турк чиглэлд онгоц гаргаж, өндөр настай, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ түрүүлж татах шийдвэрийг гаргасан талаар ”Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлд хүн амын тал хувь нь оршин суудаг. Энэ хүрээнд нийслэлд агаарын бохирдол, түгжрэлийн асуудал тулгамдаад байна. Тиймээс Засгийн газар агаарын бохирдолтой шуурхай тэмцэж ажилласан. Дараагийн ажил нь түгжрэлийн асуудал. Хотын А бүсэд зам барих асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ 6-12 метрийн өндөрт 13 метрийн өндөртэй, төлбөртэй зам байх зам.
Уг гүүрэн зам баригдсанаар замын түгжрэл 46.5 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг ашиглах боломжтой. Ингээд зургаан жилийн дараа зээлээ нөхнө гэж үзсэн.
Зам нь Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, урагшаа Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарны гүүрээс Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, 100 айл гэсэн тойргоор явах юм. Замыг 800 сая ам.доллараар барина. Зам концессоор хийгдэнэ. 25 жилийн хугацаатай төсөл юм.
Хоёрдугаарт, дүүжин тээврийн хэрэгсэл юм. Өмнө нь нийслэлд хэрэгжиж байгаагүй. Москва, Франц, Колумб, Туркийн Анкара зэрэгт байдаг юм. Энэ нь 60.7 сая еврогийн өртөгтэй зээлээр баригдана. 12 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эхний ээлжинд Баянхошуу, 3,4 дүгээр хороолол, Ханын материал зэрэг нийт 4.9 км урттай байх юм. Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэх ТЭЗҮ гарсан. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд нэг шинэ төрөл бий болно. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл буурна. Улмаар автозамын түгжрэл буурна. Цамхгийн өндөр нь 22-110 метр, зогсоолын зай 2-6 км, нэг кабинд 6-10 зорчигч тээвэрлэгдэнэ.
Мөн нийслэл рүү ирэх нислэг зогссон. Одоо Япон, Турк чиглэлд онгоц гаргаж, иргэдээ авна. Хамгийн түрүүнд өндөр настай, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ түрүүлж татаж авна” гэлээ.
Б.Лхам