МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагадуудад халдваргүйжүүлэлт хийх эрх өгч байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-БОАЖЯ, ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамны гурван сайдын хамтарсан тушаалаар Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн чиглэлийн мэргэшсэн хувийн ААН-д үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгч байгаа.
-Одоогийн байдлаар нийслэлийн хэчнээн газарт хөл хорио тогтоосон бэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ний 04.00 цагаас эхлэн халдвар авсан этгээдийн зорчсон газрыг тодорхойлж, МХЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд үйл ажиллагаа явуулж байна. Францын иргэн энэ сарын 2-ны өдөр Уаанбаатарт буусан. Буухдаа халуунгүй, биеийн байдал хэвийн байсан. Буянт-Ухаа-д буугаад Баянгол зочид буудалд байрласан. ICC байгууллагад ажилтайгаа танилцсан. Энэ бүгдийг тодруулахаар ажиллаж байна. Түүнтэй хамт 121 хүн нэг онгоцоор ирсэн. Эдгээрийн зарим нь хөдөө орон нутагт байна. Эдгээрийг маш шуурхай илрүүлнэ.
-Ариутгалын бодисын нөөц хэр зэрэг байгаа вэ?
-Ариутгалын бодисны хүртээмжийг талаар нарийн тоо хэлж чадахгүй байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг замын нэгдсэн постуудад хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2228 алба хаагч мөн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, Авто тээврийн 600 гаруй байцаагч ажиллаж байна. Эдгээр алба хаагчдын аюулгүй байдлыг хангахын тулд байгууллага өөрийн төсвөөсөө гаргаж ажиллаж байна.
Өнөөдөр 05.00 цагт Д.Сарангэрэл сайд Дорногов дахь компанийн кэмп рүү мэргэжлийн байгууллага явуулсан. Уг компани нь хоёр кэмптэй. Хоорондоо 30 км зайтай. Үүнээс гадна хоёр, гуравдугаар хавьталттай хүмүүсийг тусгаарласан.
-Баянгол зочид буудлын үйл ажиллагааг зогсоосон уу?
-Хаасан.
Б.Лхам
Сэтгэгдэл (13)