Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс хоёрдугаар сард 952 кг үнэт металл худалдан авсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй аж. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ хоёрдугаар сард 140.292.94 төгрөг байлаа.
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)
График 3. 2020 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Сэтгэгдэл (1)