“Эрдэнэс тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахтай холбоотой иргэдээс ирүүлж байгаа асуултад хариулт өгөх үүднээс хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр "1072 мэдээллийн алба"-ны менежер Э.Баатарцогт "Хувьцааны талаар мэдлэггүй хүмүүс цөөнгүй байна. “1072 мэдээллийн төв” болон онлайнаар өнөөдрийн байдлаар 80 мянган иргэн бүртгүүлсэн. Үүнээс 63 мянган иргэн ногдол ашгаа шалгасан байна. Мөн иргэдийн зүгээс маш олон асуулт ирж байна. Нас барсан иргэдийн хувьцааг хэрхэн тухай, мөн хувьцааны тоо дутсан зүйл гарсан. Түүнчлэн анхан шатны баримтаа шалгахад огт байхгүй гэсэн зүйл гарсан. Онлайнаар өнөөдрөөс бүртгэж эхэлсэн” гэсэн юм.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудсаар орж хэдэн хувьцаатай, брокер дилерийн компанид данстай эсэхээ шалгаж болно.
Нас барсан иргэдийн нэр дээрх хувьцааг 1072 хувьцаа нээлттэй болсон цагт тухайн иргэний гэр бүлийн гишүүд өмчлөх эрхийг нь авна. Үүний тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д материалаа бүрдүүлж өгөх ёстой. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болсон цагт ийм эрх үүснэ.
Мөн 741 болон 536 ширхэг хувьцаатай иргэд ирэх тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашгаа авна. ТУЗ-ийн хурлаас ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс хойш тараах шийдвэр гаргасан. Авахдаа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д банкны дансаа баталгаажуулах ёстой.
Брокер дилерийн компаниуд онлайнаар данс нээлгэх боломжтой" гэлээ.
Г.Маргад