2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татах тушаалыг Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргажээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй учир хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарсан байна.
Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, улмаар хоёр жилийн хугацаанд багтаж шинэ дэвсгэртээр солиулах боломжтой.
Иргэдэд сануулж хэлэхэд, 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй иргэд дээрх хугацаанаас өмнө солиулж авах эрхтэй.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл (4)