Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийн эрчимжүүлэх асуудаар хуралдаж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар авч хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийн талаар танилцуулсан байна.
Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг тусгай горимоор БНХАУ руу тээвэрлэх ажил ирэх сарын 15-наас үргэлжилнэ. Хорио цээрийн дэглэм тогтоох үед Улсын онцгой комиссын гишүүд хилийн боомтуудад ажилласан. Учир нь нүүрсний тээвэрлэлт хийдэг компаниудын жолооч нараар дамжиж шинэ төрлийн коронавирусын халдвар орж ирэх магадлалтай байсан учир нүүрсний тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоосон юм. Гэвч манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний импортоос хараат учир ирэх гуравдугаар сарын 15-наас тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр болсон.
Одоогийн байдлаар "Оюутолгой", "Тавантолгой" компаниуд БНХАУ руу бүтээгдэхүүн импортолж байгаа юм байна.
Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно
Г.Маргад