Цагаан сарын баярын энэ өдрүүдэд цагдаагийн алба хаагчид автозамын хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 100 гаруй хяналтын камер замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байгаа юм. Мөн 521 цэгт цагдаагийн 545 алба хаагч ажиллаж байгаа бол нэмэлтээр Дотоодын их сургуулийн 65 сонсогч ажиллаж байна.
Энэ сарын 24 буюу өнөөдөр үдээс өмнөх байдлаар хотын төвөөс гэр хорооллыг чиглэсэн автозамын ачаалал их байсан бол одоо хотын төв рүү чиглэсэн автозам түгжрэлтэй байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр хяналт тавин ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид түгжрэл үүсэхээс сэргийлж, хөдөлгөөнийг хурдасгах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)