Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг Төрийн банк нь 2013 оноос эхлэн нийт ахмад харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аяны хүрээнд Төрийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгжүүдээр дамжуулан хамгийн өндөр настай 500 ахмадад хүндэтгэл үзүүллээ. Төрийн банкны тэтгэврийн картыг ашигладаг нийт өндөр настан харилцагч дундаас 31 ахмадыг тодруулан 500,000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
“Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн босгон дээр 2020 оны 02-р сарын 20-ны өдөр MN25 телевизээр шууд дамжуулан 500 мянган төгрөгийн урамшууллын эздийг цахим хэлбэрээр буюу “lottery program” ашиглан тодрууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаас авах боломжтой.