"Эрдэнэс тавантолгой" ХК хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Нэг ширхэг нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ногдол ашгийн талаар мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт нэлээд тархсан. Үүнтэй холбогдуулан сөрөг болон ташаа мэдээлэлтэй иргэд ч байна.
Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч 1072 аппликейшныг татаж авсан байна. 59 мянган иргэн шинээр данс нээлгэжээ. Өөрөөр хэлбэл, онлайн хэлбэрээр бүртгэж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд аль болох ачаалал багатайгаар бүртгэл явуулах, иргэдэд нэмэлт мэдээлэл өгөх юм.
Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьсаар ирсэн. Тиймээс анх удаа ногдол ашиг хуваарилж байна. Төрд 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг очно. Үүгээр Засгийн газар өөрийн төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх ажил хийнэ. Үүний дагуу гэрээгээ байгуулж байна. Компани ашигтай ажилласан үед ногдол ашгаа үнэт цаас эсвэл бэлэн мөнгөөр олгодог. Өөрөөр олгох боломжгүй. Төрд заримыг нь үнэт цаас хэлбэрээр олгох бол иргэдэд бэлэн мөнгө тараана. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Бид ирэх дөрөвдүгээр сард хурлаа хийж, тавдугаар сараас олгож эхэлнэ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)