Оюу Толгой компани Монголын Засгийн газартай 155 сая ам.долларын маргаантай яваа. Энэ хүрээнд татварын маргаанаа шийдэж чадаагүй учир 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тулгуурлан Арбитрт хандахаар болсныг тус компанийн хөрөнгө оруулагч "Туркойз хилл ресурс"-ээс албан ёсоор мэдэгджээ.
Маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах UNCITRAL арбитрын шүүхэд хандаж байгаа аж. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд Оюу Толгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүнд талууд шийдэлд хүрээгүй юм. Тиймээс маргаан эцэслэгдээгүй тул уг шийдвэрийг гаргасан байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (10)