АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, МАНАН бүлэглэлийн толгойлогчид болох Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, М.Энхболд нарын хүмүүст нэн яаралтай хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Авлигачидтай тэмцэхгүйгээр нийгэмд шударга ёстой тогтохгүй” гэв.
МАНАН бүлэглэлийн хамгаалагч С.Эрдэнэ АН-ын даргаас огцрох нь улам тодорхой болж байна. Ийм С.Эрдэнэ та УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, АН-ын даргаас огцрохыг тулган шаардаж байна гэлээ.
Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар тооцон шалгах саналыг гаргаад байгаа юм. АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас хоёр дахь удаагаа прокурорт гаргаж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард уг саналаа прокурорт хүргүүлсэн ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гээд зохих ажиллагаа хийлгэх даалгавар бичин буцаасан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (33)