Худалдаа, хөгжлийн банк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг 3 дахь жилдээ бүрэн хангаж, уг стандартын 3.2.1 шинэчлэгдсэн хувилбарын батламжаа Аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor - QSA) болох ControlCase байгууллагаас хүлээн авлаа.
Энэхүү стандартыг анх 2006 оны 9 сард American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard Worldwide болон Visa International зэрэг Дэлхийд тэргүүлэгч 5 байгууллага хамтран, карт эзэмшигч харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, сайжруулах үндсэн зорилготойгоор батлан гаргаж байсан юм.
ХХБанк нь анх 2018 онд тус стандартыг амжилттай нэвтрүүлж байсан ба энэ удаад шинэчлэгдсэн хувилбарыг дахин амжилттай хангаснаар хамтран ажилладаг байгууллага, харилцагчдадаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь туслах найдвартай түшиг тулгуур нь болж, мэдээллийн нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг нь хангах үйл ажиллагаагаа улам сайжруулан олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буйг мэдээлэхэд таатай байна.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.