УУХҮЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сайд Д.Сумъяабазар “Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, Тавантолгойн үйл ажиллагааг олон улсад гаргах, нэмэгдсэн өртөг шингээх, бүтээн байгуулалт зэргийг хийх ажил үргэлжилж байна. Санхүүжилтийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой талаар өнгөрсөн оноос яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд бусад ажлууд хийгдэж байна. Мөн тухайн жилд 1072 хувьцааг 26 мянган төгрөг хуваарилахаар байсан. Харин 2019 онд борлуулалтын ажил эрчимтэй явагдаж, 15.5 сая тонн нүүрс борлуулсан өндөр амжилт үзүүлснээр нэгж хувьцааны ногдол төгрөгийн хэмжээ 90 төгөргөөр бодогдож 1072 ширхэг хувьцаатай хүнд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан.
Цаашид бүтээн байгуулалт зэрэг ажил дуусаад үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл нэгж хувьцаа, ногдол ашгийн үнэ нэмэгдэнэ. Төр гэдэг аливаа шийдвэрийг хууль, дүрэм журам, улсын бүтээн байгуулалт, иргэдийн орлоготой байх талаас нь бодолцож энэ шийдвэрийг гаргаж байна” гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай улс 2019 онд нэг их наяд төррөгийн цэвэр ашигтай, улсын төсөвт 670 сая төгрөг төвлөрүүлж ажилласан. 2016 оноос хойш компани маш их хэмжээний өр төлбөрт дарагдсан байсныг 2018 онд бүрэн төлж дуусгасан. Энэ нь Монгол Улсын төрийн өмчит компани сайн ажилладаг бодит жишээ. Мөн төр муу менежер биш гэдгийг харууллаа. Тиймээс ногдол ашгуудыг олгохоор ТУЗ-өөс шийджээ. Ногдол ашиг авах 1.080.000 мянган иргэн ногдол ашиг авна. Үүнээс 1072 хувьцаатай иргэн 96 мянган төгрөг, 667.898 иргэн 67500 төгрөгийн хувьцаа авна. Энэ хэлбэрээр ногдол ашгаа хувьцааныхаа хүрээнд авахаар байна. Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл үргэлжилнэ гэж тооцоолсон. Ногдол ашгийг авахын тулд эхлээд бүртгүүлэх ёстой. Ингээд ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Энэ үеэр ТУЗ-өөс оруулсан саналыг хэлэлцүүлж энэ ондоо багтаан олгоно” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (22)