Монголын хөрөнгийн бирж 2019 онд 1.1 тэрбум төгрөгрийн алдагдалтай ажиллажээ.
Тодруулбал, тус байгууллагын санхүүгийн тайланд дурдсанаар үйл ажиллагааны орлого нь 1 тэрбум 477 сая 386 мянган төгрөг гэсэн бол ерөнхий ба удирдлагын зардал нь 2,6 тэрбум төгрөг.
Харин жилийн жилийн эцсийн ашиг нь -1,133,414 /мянган.төг/ буюу 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн бирж нь 27 жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн 2017 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар 2017 оноос Х.Алтай ажиллаж байгаа юм.
Г.Маргад