“Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй компаниудын 2019 оны санхүүгийн тайлан тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг компаниуд хэдий хэр хэмжээний ашигтай ажилласан талаарх мэдээллийг хүргэж байна.
“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ”
- Борлуулалтын цэвэр орлого 6 тэрбум 722 сая 551 мянган төгрөг, борлуулалтын өртөг нь 3 сая 831 мянган төгрөг байсан бол тайлант хугацаанд 2 тэрбум 117 сая 752 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ.
"ТАЛХ ЧИХЭР” ХК
- Борлуулалтын цэвэр орлого 425 тэрбум 319 сая 500 мянган төгрөг, борлуулалтын өртөг 19 тэрбум 211 сая 739 мянган төгрөг бол ЦЭВЭР АШИГ НЬ 751 САЯ 192 МЯНГАН ТӨГРӨГ
“МАХ ИМПЕКС” ХК
- Борлуулалтын цэвэр орлого 41 тэрбум 12 сая 706 мянган төгрөг, борлуулалтын өртөг 40 тэрбум 602 сая 863 мянган төгрөг бол ЦЭВЭР АШИГ НЬ 819 САЯ 330 МЯНГАН ТӨГРӨГ.
“ЖЕНКОТУР БЮРО” ХК
- Борлуулалтын цэвэр орлого 4 тэрбум 702 сая 206 мянган төгрөг, борлуулалтын өртөг 2 тэрбум 864 сая 799 мянган төгрөг бол ЦЭВЭР АШИГ НЬ 1 ТЭРБУМ 253 САЯ 777 МЯНГАН ТӨГРӨГ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь "Баялгийн хувь" ХХК, "Женко тур бюро" ХК, "ХИД" ХХК, "Вэбсофт" ХХК, "Талх чихэр" ХК, "Баянгол зочид буудал" ХК, "Ай номадик" ХХК, "Өүпэнспейс" ХХК, "Мах-Импэкс" ХК, "Баян-Исгрийт" ХХК, "Их Монгол Чага Интернэшнл" ХХК, "Түмэнхишигтэн" ХХК, "Ардчилал сонин" зэрэг компаниудын хувьцаанаас эзэмшдэг гэж АТГ-д мэдүүлсэн байна.
Түүний хөрөнгө, орлогийг цухасхан танилцуулбал, өөрийн ЖИЛИЙН орлого 40,9 сая, гэр бүлийн орлого 18 сая төгрөг гэсэн бол 912.9 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 282,2 сая төгрөгийн үнэтэй автомашин, хадгаламж картын үлдэгдэл 39,6 сая төгрөг гэж 2018 онд АТГ-т мэдүүлж байжээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (15)