Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын баримтын буцаан олголтыг олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 140 тэрбум төгрөгийг олгохоор болж байна. Хоёрдугаарт, 912 мянган иргэд НӨАТ-ын буцаан олголт авахаар байна. Өнгөрсөн жилийнхээс 112 мянгаар нэмэгдсэн гэсэн үг. НӨАТ-ын баримтыг ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхэлнэ. Татварын багц хуулийн хэрэгжилттэй холбогдуулж НӨАТ-ын буцаан олголт энэ жилээс эхлэн улирал тутамд олгохоор болсон. НӨАТ-тай холбоотой зарим асуудал гарч байна. Жишээ нь, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн асуудал гарсан. Мөн автомашин худалдаалдаг иргэд татварын буцаан олголтыг өөрсдөө бүртгүүлсэн зөрчил гарсан. Энэ мэт зөрчил гарсан" гэлээ.
Сэтгэгдэл (2)