УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг огцруулах чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явууллаа. Улмаар 30 гишүүн түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгчээ. Харин 28 нь дэмжихгүй гэсэн байна. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын төслөө батлалгүй чуулганы хуралдаан завсарлуулжээ. Харин гишүүдийн хэлж байгаагаар түүний бүрэн эрхийг түлгэлзүүлэх тогтоолын төсөл унажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Намайг 2020 онд гэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэлээ.
Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Улсын ерөнхий прокуророос хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцээд дэмжээгүй билээ.
Улмаар тогтоолын төсөл унасан учраас МАН хоёр цагийн завсарлага авч байна. Энэ талаар тэрбээр "Өчигдөр МАН-ын удирдлагууд намайг дуудаж хуралдсан. Энэ үеэр ёс зүйн асуудлаар намаас хөөх шийдвэр гарсан гэдгийг таницуулсан. Миний бие уг шийдвэртэй санал нэг байна. Биеэ өмөөрөх зүйлгүй. Намын журмын гишүүдээсээ уучлал хүсье. Ингээд өчигдрөөс сул гишүүн боллоо. Надаас болж ястан үндэстнээр нь доромжлох явдал гарч байна. Бүх буриадууд тийм биш ээ. Хуулиараа ямар хариуцлага хүлээдэг юм түүнийгээ хүлээхэд бэлэн. Хоёрдугаарт, УИХ-ын бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаад завсарлалаа. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд би мэдэгдэл хийсэн.
Та хэдээс зугтааж гүйдэггүй. Зогсож байгаад л ярьдаг. Үгэндээ туйлын хянамгай байхгүй бол болохгүй нь. Ингээд хуулийн төсөл уначихсан. Аливаа нэг шийдвэрийг Их Хурлын Дэгийг тухай хуулиар заавал албажуулдаг. Тэгж байж хүчинтөгөлдөр болдог. Гэтэл тэр албажуулах шийдвэр нь өөрөө уначихсан. Ингээд хоёр цагийг завсарлага авч байгаа юм. Гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж хццль хяналтын байгууллагад нөлөөлж байна гэсэн яриа гарсан. Тийм зүйл байхгүй. Тиймээс өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Би ямар нэгэн шахалтад ороогүй. Бүх зүйл миний эсрэг болгож зрхион байгуулалттай болгож байгаа эргэлзээг тайлна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй болгох гэж байгааг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (69)