Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл хийлээ.
2019 Татварын ерөнхий газар улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүний 1.88 их наяд төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварт зарцуулагджээ. НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 499.655 хүнд 35.1 тэрбум төгрөг олгож байсан бол 2019 онд 807.270 хүнд урамшуулал олгохоос 796.276 хүнд 121.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Мөн 2016 онд 6.9 тэрбум төгрөгийг сугалааны тохиролд азтан болсон иргэдэд олгосон бол 2019 онд 312.865 иргэнд 18.7 тэрбум төгрөг өгсөн байна.
Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911.707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359.170 мянган иргэнд эрсдэл тооцож ажилласан. Үүнтэй холбоотойгоор 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь татвар төлөгчдөд буцаан олгогдоно. Үлдсэн 996 иргэн цшалгуур хангавал олгож, хангахгүй байвал цуцлагдана” гэлээ.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлыг энэ долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд буцаан олголтыг оны эхний улиралд багтаан олгоно гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)