Баримт 1.
Коби Брайнт 1978 оны наймдугаар сарын 23-нд Филадельфия хотод Жоя Брайнтын гурав дахь хүүхэд болж мэндэлжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хувьд анхны эрэгтэй хүүхэд байсан гэдэг. үүний эцэг Жөү Брайнт Филадельфиад сагсан бөмбөгийн шилдэг тоглогч, Лос Анфелес Спаркс багийн дасгалжуулагч байжээ. Түүнийг сагсан бөмбөгийн спортод дурлахад эцэг нь их хувь нэмэр оруулсан гэдэг. Гурван настай байхаасаа л сагсан бөмбөг тоглодог байжээ. Сонирхолтой нь, тухайн үед түүний дуртай баг нь Лэйкерс байсан аж.
Баримт 2.
Кобигийн амьдрал аавынхаа сагсан бөмбөгийн хэмнэлээр өрнөж байсан юм. Тэр байнга л аавынхаа бэлтгэл дээр очиж, тоглолтыг нь үзэхгүй алгасах нь ховор байв. Коби аавынхаа хөдөлгөөнүүдээс суралцаж, түүний тоглолтыг дуурайхыг оролддог байлаа. Заримдаа тоглолтын хагас цагийн завсарлагаанаар талбайд гарч шидэн фэнүүдийг хөгжөөх нь ч бий.
Баримт 3.
Аавынх нь тохолт, харахгүйгээр өгдөг дамжуулалт зэрэг нь үзэгчдийг хөөргөж, чих дүлийрэм хашгирахад хүргэж байгаа зэрэг нь Кобид НБА-ийн мөрөөдлийн карьераа эхлүүлэх хүслийг нь улам төрүүлж байлаа. Гэсэн ч хөлбөмбөгт нэвт дурласан Италичууд түүнийг өөр зүйлд уруу татахыг оролдож байсан юм. Тэд Кобид урт гар, шалмаг хөдөлгөөн, үсрэх чадвар чинь чамайг дэлхийн хэмжээний хаалгач болгоно гэж нэг бус удаа хэлдэг байв.
Баримт 4.
Брайнтынхан Филадельфиад байх хамаатан садан, найзуудынхаа гэрт зун бүр зочилдог нь Кобид ур чадвараа сайжруулах боломжийг олгож байсан юм. 10 настайгаасаа хотынхоо Sonny Hill лигт орж, үеийнхээ болон өөрөөсөө ах хүүхдүүдийн эсрэг тоглох болов. Кобигийн аав болон нагац ах Жон нар тоглолоо илүү сайжруулах талаар түүнд зөвлөгөө өгдөг байлаа.
Баримт 5.
Түүний хувьд Пеннсилвани мужийн Lower Merion ахлах сургуульд сурч байх хугацаандаа сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Энэ үеэс Коби Брайнт ахлах сургуулийнханд танигдаж, шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Баримт 6.
Коби Брайнт коллежид тоглохгүйгээр ахлах сургуулиасаа шууд НБА-гийн 1996 оны драфтын нэгдүгээр тойргийн 13 дахь сонголтоор “Charlotte Hornets” багт драфтлагдсан юм.
Баримт 7.
НБА-д хөл тавьсан тэрбээр “Charlotte Hornets” багт драфтлагдсан удалгүй солилцоонд орж “Los Angeles Lakers” багийн тоглогч болжээ. Энэ үеэс тэрбээр багийнхаа нэгэн хэсэг болж, НБА-гийн түүх бичилцэх эхлэл нь тавигдсан гэдэг.
Баримт 8.
Рүүкий жилдээ буюу 1997 оны бүх оддын тоглолтын үеэр Брайнт цагирган дээрээс довтлох тэмцээний аварга болж дэлхий нийтэд өөрийгөө таниулжээ.
Баримт 9.
НБА-д тоглосон хоёр дахь улиралдаа бүх оддын тоглолтод анх удаа сонгогдож Нью Йорк хотод оролцсон юм. Энэ түүний хувьд анхны бүх оддын тоглолт нь байлаа. Тэрбээр 18 удаа бүх оддын тоглолтод оролцсон билээ.
Баримт 10.
Брайнт НБА-д хөл тавьсан үеэсээ 8 болон 24 дугаартай тоглож байсан бөгөөд зодог тайлсны дараа “Лэйкерс” баг түүний дугаарыг мөнхөлсөн нь нэг багт хоёр өөр дугаарыг мөнхлүүлсэн анхны тохиолдол болсон юм.
Баримт 11.
Түүнээс өөр ямар ч тоглогч “Лэйкеркс”-ын төлөө 20 жилийн турш тоглож байгаа юм. Энэхүү амжилтыг Брайнтыг нэг багийнхаа төлөө ийм хугацаанд тоглосон тоглогчдын хоёрдугаарт жагсах шалтгаан болдог. Нэгдүгээрт “Даллэс” багийн Дөрк Новецки 21 жил тоглосон амжилтаараа бичигддэг. Харин “Лэйкерс” багийн бусад тоглогчдын хувьд дунджаар 14 жил тоглосон байдаг.
Баримт 12.
Брайнт нь НБА-гийн улиралд тав дахь аваргын цомоо өргөсний дараа зодог тайлсан билээ. Тэрбээр багийн тоглолт, минут, авсан оноо, шидэлтийн оролдлого, оруулсан тоо, гурван оноо, чөлөөт шидэлтийн статистикаар тэргүүлдэг.
Баримт 13.
Түүний хувьд 20 улирлын турш “Лакеркс”-ын төлөө тоглосон НБА-гийн түүхэн дэх анхны хамгаалагч юм. Энэ амжилтын хоёрдугаар Vince Carter бичигддэг.
Баримт 14.
"Лос-Анжелес Лэйкерс" багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо таван удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон түүний амжилт нь бүх цаг үеийн оноо авалтын дөрөвдүгээрт дүгээрт бичигдэх амжилтын суурь болдог.
Баримт 15.
Коби Брайнтын амжилтуудаас дурдвал АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ны лигийн аварга-2000, 2001, 2002, 2009, 2010, нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч /12 удаа/- 2003 он, 1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/ болж байжээ.
Баримт 16.
Мөн 2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29 нас/, цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийн залуу аварга /18 нас/, гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18 нас/ болсон нь түүний карьерийн оргил үеэд байв.
Баримт 17.
“Лэйкеркс” багийн төлөө хүчин зүтгэхдээ тэрбээр хамгийн үнэ цэнэтэй тоглогч /MVP/- 2007, 2009, 2010 онуудад хүртэж байжээ.
Баримт 18.
Ахлах сургуулиас шууд мэргэжлийн сагсанбөмбөгт орж ирсэн Брайнтын талаар хэвлэл, мэдээллээр шуугих болж, тухайн үедээ томоохон сенсаац тарьж байлаа. Хожим нь тэрбээр хэрэв ахлах сургуулиа төгсөөд коллежид суралцсан бол Хойд Каролина мужийн Дьюкийн их сургуульд суралцах байсан хэмээн дурсчээ.
Баримт 19.
Бээжин-2008", "Лондон-2012" олимпийн аварга, сагсанбөмбөгийн спортын домогт тамирчин Коби Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, спорт-олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиосон өнгөрсөн өдрүүдэд гол сэдэв байв. Нисдэгт тэрэгт явсан 9 хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дунд алдарт тамирчин Коби Брайнт, түүний 13 настай охин Жианна нар байсан гэж BBC мэдээлсэн юм.
Баримт 20.
Осол болсон газрын ойролцоо амьдардаг Гавин Масак "Нисдэг тэрэг өглөө 10.00 цагийн орчимд Лас Вирженест газардсан бөгөөд тухайн үед зорчигчид бүгд эсэн мэнд харагдсан... чимээг нь сонсоход дэлбэрэлт юм шиг санагдаагүй... Тиймээс би дотогшоо орж аавдаа юу болсныг хэлчихээд гараад иртэл толгод дээр саарал утаа харагдсан. Том хар утаа байгаагүй ээ" хэмээн ярьжээ.
Баримт 21.
Мөн түүнд тохиолдсон эмгэнэлт явдлын дараа Dallas Mavericks баг түүний 24 дугаарыг мөнхөлсөн нь тухайн багийнхаа төлөө тоглоогүй ч дугаараа мөнхлүүлсэн анхны тохиолдол юм.
Баримт 22.
Кобигийн хувьд дөлгөөхөн, бүрэг, бусдыг битүүхэн ёжилчихдог нэгэн байсан тухай спортынхон дүгнэдэг. Тэр Шакаас зургаан насаар дүү байсан ч түүнээс ахмад, нас биенд хүрсэн хүн шиг харагддаг байжээ. Лэйкерсийн дасгалжуулагч асан Дэл Харрис нэгэнтээ “Koбиг багадаа ямар хүүхэд байсныг нь асуугаад үзээрэй. Хариулт нь Koби хэзээ ч хүүхэд байгаагүй” хэмээн ярьж байжээ.
Баримт 23.
Дасгалжуулагч Фил Жексон 2005 онд багтаа буцаж ирэхдээ "Бид хоёр ч тэмцээнд ялалт байгууллаа. Би Кобиг чадварлаг тоглогч, ухаалаг залуу, гайхалтай хүн гэж боддог" гэж байв.
Баримт 24.
Домогт тамирчны золгүй явдалд дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, алдартнууд, шүтэн бишрэгчид нь гүн эмгэнэл илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл (3)