Манай улсын нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 9.9 хувиар өсчээ. Тодруулбал, 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болж өсчээ. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар, үүнээс экспорт 608.0 сая ам.доллар буюу 8.7 хувиар, импорт 252.6 сая ам.доллар буюу найман хувиар тус тус өсжээ.