Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Учир нь, гурав дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс шинэ коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд ороод байгаа аж.
Үүнд нь:
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмч эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох, маск, халуун хэмжигч, мананцар үүсгэж халдваргүйжүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг авах зардлыг шийдэхээр боллоо.
- Хилийн боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг 2020 оны 1-р сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ингэхдээ явган болон галт тэргээрх хөдөлгөөнийг хамруулж байгаа бөгөөд агаарын тээврийг оруулаагүй.
- Их, дээд сургууль болон МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор боллоо.
- Найрамдал зуслан болон хүүхэд хамруулса, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн хугацааг хүртэл зогсоохоор боллоо.
- Цахим болон теле хичээлийг зохион байгуулна.
Мөн БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болгосон байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (13)