Цагдаагийн алба хаагчтай холбоотой гарсан мэдээллийн хүрээнд ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас 2015 оноос албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр "Бавгар" компанитай орон сууц бариулахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү барилгын нэг корпус нь ашиглалтанд орж, хоёр корпусын суурь тавигдсан, удахгүй нэг корпус ашиглалтанд орох ажлын явцтай байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээллэсэн бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан цагдаагийн хурандаа нар бусдаас их хэмжээний мөнгө, эд хөрөнгө нэхсэн гэх асуудалд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ""Бавгар" компаниас Цагдаа, Дотоодын Цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаяр их хэмжээний мөнгө нэхсэн гэх асуудалд холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн, Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж байгаа. Шалгалтаа хийж тогтоогдсоны дараа Авлигатай тэмцэх газар өгөх болно. 2018 оноос ажлын хэсэг гарч ажиллаад барилгын явц яагаад удааширсан асуудлыг шалгасан. Гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирж байгаагүй. Цагдаагийн байгууллагаас цагдаагийн алба хаагчдыг ямар нэг сахилга батгүй, хууль бус үйлдэлд холбогдвол хулуийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хурандаа Б.Цогтбаярын хувьд ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Энэ ажлын хэсэг нь захиалагчдын гомдлын дагуу шалгалт хийсэн. 900 гаруй тэрбум төгрөгийн арматурын асуудлыг шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй бол АТГ-д шилжүүлнэ. Хурандаа байна уу, албан тушаалтан байна уу гэдгээс үл хамаарч хуулийн дагуу арга хэмжээ авна" гэлээ.
Сэтгэгдэл (6)