Олимпийн эрхийн төлөө тэмцээнд оролцох 3х3 сагсан бөмбөгийн монголын шигшээ баг бэлтгэлээ базаахаар Серб улсыг зорилоо. Тус улсад олимпийн эрхийн төлөө монголын эрэгтэй шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, А.Ананд, Г.Цэнгүүнбаяр, А.Гансүх нар хурд хүчээ сорино.
Тодруулбал, ирэх гуравдугаар сард Энэтхэг улсад болох Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд манай улсын шигшээ баг чансаагаар нэгдүгээрт бичигдээд буй. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгогдох юм. Өөрөөр хэлбэл эхний гурван байрт шалгарсан багууд олимпод оролцох эрхээ авна. Харин тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг дөрөвдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх ба тэмцээнээс нэг л эрх буюу аварга болсон баг олимпод оролцох эрх олгох юм.
А.Сүх
Сэтгэгдэл (2)