УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “УИХ-ын даргатай Автстрали яваад ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүн казино орсон орсон асуудлаар товчхон тодорхой тайлбар өгье. Сиднейд анх удаа очиж үзсэн. Нэг өдөр нь чөлөөт цаг өнгөрүүлэх боломж гарсан. Казиногийн асуудал дуулиан шуугиан болоод байх шиг байна. Аялал жуулчлалын том төв байдаг юм байна. Түүгээр нь явахдаа казиногоор ороод гарсан. Бид нэг л монголчууд. Аль нэг, нам жирийн хүний ялгаа гэж харь оронд байдаггүй. Тэр дагуу л орсон.
Энэхүү шалтгаанаа ямар нэгэн байдлаар хамгаалж, зөвтгөхгүй. Бид ардчилсан оронд амьдарч байгаа. Мэдээллийн нууцлал гэж байхгүй болсон. Өнөөдрийнх шиг ийм байдалд орно гэж бодсонгүй. Нээлттэй нийгэмд амьдарч байгаагийн хувьд мэдээлэх эрхийг олж авах нь зөв. Энэ асуудлаар хүнтэй яриагүй. Хамгийн гол нь, улстөржиж, бие биеэ харлуулж болохгүй. Мөрийтэй тоглоом огт тоглоогүй. Би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан.
Анх орохдоо хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Нээлттэй казино юм билээ. Биеийн байцаалт шалгадаггүй. Казиногийн хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Хуулийн төслийн хүрээнд нэлээд дуулиантай юм болох байх. Өндөр хөгжилтэй оронд бол байдаг л зүйл. Бусад орны казинод залуу байхдаа орж байсан" гэлээ.
Сэтгэгдэл (15)