Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хэдэн сарын өмнө төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Хэд хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой бол халагдах байх. Ардын намын УИХ, Ардын намын Засгийн газар нь дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя. Би Д.Эрдэнэбатын зураг биш гэж харсан.
Тэр дүрмээ хэрэгжүүлэх эсэх нь 65 гишүүнтэй Ардын намын шийдэх асуудал. Казино тоглосон төрийн албан тушаалтан халагддаг. Казино тоглосон УИХ-ын гишүүн халагддаггүй байж болохгүй. Одоо УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдаж, гишүүдийнхээ асуудлыг хэлэлцэх ёстой” гэв.
Мөн “АТГ-аас Шүүхийн ерөнхий зөвлөл рүү бичиг явуулж, зарим шүүгчийн хэрэг нотлогдоогүй тул түдгэлзүүлэхээ болино уу гэсэн. Хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар эсвэл Ерөнхийлөгч өөрөө шийддэггүй. Түдгэлзүүлэхээс өмнө үйл явцыг бид мэдэх боломжгүй” гэсэн юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (59)