Австралийн Сидней хотод казино тоглосон гэх асуудалд ороод байгаа Д.Тогтохсүрэн гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-аар Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. УИХ-ын гишүүн сөрөг хүчний гишүүн, УИХ-ын ахмад гишүүн, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй.
Цагийн хувьд оройхон байсан. 22.00 цаг болж байсан. Би казино мэдэхгүй. Толгоогүй. Элчин сайдын ажилтнаас юм асуугаад зосгож байсан. Тэр зургийг тавьсан байна лээ. Өмнө нь казино орж байгаагүй. УИХ-аар Казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм бэ гэдгийг нь судалсан. Бидэнтэй хамт Элчин сайдын ажилтнууд явсан. Сонирхож орж болно шүү дээ.
Биднийг явж ирсний дараа ийм мэдээлэл гарсан байна лээ.
Казино руу орсон нь үнэн. Тоглож байгаа зүйл огт байхгүй. Үүнийг хариуцлагатай хэлье. Бидний орсон казино руу ороход паспорт шалгадаггүй юм билээ.
Бидний хувьд тухайн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Үнэхээр хариуцлага тооцно гэвэл хүлээхэд бэлэн байна." гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (26)