Ахмадууд зээлийн өрийн дарамтад байна. Өнөөдөр нийгэмд дунд давхарга гэж яг үнэндээ байхгүй болсон. Нэг бол баян, үгүй бол ядуу давхарга гэж байна. Бид жагсана. Дэмжиж байгаа иргэд Сүхбаатарын талбай дээр ирээрэй гэдгийг Зээлдэгчдийн холбооноос иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "421 мянга орчим ахмад бий. Эдгээртэй бүгдтэй нь ижил тэгш харьцах ёстой. Зөвхөн зээлтэй иргэдийн зээлийг төлөх гэж байгаа нь улс төрийн явцуу сонирхол нөлөөлж байна. 700 гаруй тэрбум төгрөг бол зүгээр нэг тоо биш. Хэчнээн сургууль, цэцэрлэг барих мөнгө билээ. Гэтэл яагаад нэг хэсэгт нь өгөөд нөгөө хэсгийг нь ялгаж байгаа юм бэ.
Тэтгэврийн хөгшид маш хэцүү амьдардаг. Тэд үр хүүхдээ өрөнд оруулахгүйн тулд хоногийн хоолныхоо мөнгийг хэмнэж байна. Тиймээс бүх төрлийн зээлийн хүүг буургах ёстой. тэгж чадвал заавал зээлийг тэглэх гэж явах шаардлагагүй болно. Дэлхийн жишгээр жилийн 5 хувь байдаг. Гэтэл манайд 2-3 дахин их байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мэдээллээс хол байсан хүмүүс зээл авч чадаагүй. Яг үнэндээ мэдээлэл авчихсан байсан бол шинэ жилээс өмнө зээл авчих байсан. Мэдээлэлтэй хүмүүс нь олон саяар нь зээл авсан байна" гэлээ.
Сэтгэгдэл (15)