Монголын иргэний агаарын тээврийн компанийн нислэгийн тийзийн үнэ 15-37 хувиар хямдарчээ. Хямдрал нь дөрвөн чиглэлд л үйлчлэх юм байна.
Тухайбал :
- Сөүл чиглэлд 2018 онтой харьцуулахад 32-37% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Одоогоор МИАТ-ийн тийзийн үнэ хамгийн хямд нь хоёр талдаа 864 мянга 900 төгрөг байна.
- Бусан чиглэлд 2018 онтой харьцуулахад тийзийн үнэ 35% хувиар хямдарчээ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 773 мянга 800 төгрөг байна.
- Хонгконг чиглэлд 2018 онтой харьцуулхад 44% хувиар хямд урамшуулалт тариф зарласан байна. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 1 сая 35 мянга 800 төгрөг байна.
- Берлин чиглэлд 2019 онтой харьцуулхад 20% хувиар хямд урамшуулалт тариф зарлажээ. Энэ тариф нь эхний нислэгээ зөвхөн бүтэн сайн өдрийн нислэгээр зорчсон байх ёстой бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 19-ны өдрөөс тээвэрлэлтэд мөрдөж эхлэнэ. Одоогоор хамгийн хямд нь хоёр талдаа 2 сая 61 мянга 500 төгрөг байна.
Ингэж тийзний үнэ хямдруулах болсон шалтгаан нь дээрх дөрвөн чиглэлд өрсөлдөөн бий болж байна гэдгийг албаны хүн тайлбарлав.
Үүнээс гадна МИАТ компанид нислэгийн шинэ чиглэлүүд нэмэгдсэн байна. Тодруулбал, Лхагва, Бямба гаригуудад Шанхай руу нисэх нислэг нэмэгджээ.
Мөн одоогоор нислэг үйлдээгүй боловч зуны нислэгийн цагийн хуваарийн хугацаанд улирлын чанартай үйлддэг нислэгийн чиглэлүүд:
- Осака(Лхагва, Ням)
- Гуанжоу(Пүрэв, Ням)
- Франкфурт(Лхагва, Бямба, Мягмар) байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)