Ахмадуудаа битгий ялгаварлан гадуурхаач гэж тэтгэврийн зээлийн талаар Монголын ахмадуудын холбооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр "Тэтгэврийн зээлийн зөрүүг арилгах ёстой. Тэгж байж ахмадуудыг ялгаварлан гадуурхах үзэгдэл багасана. Өнөөдөр ахмадуудын зээлийг тэглэх тухай яригдаж байна. Тэгвэл энэ асуудлыг мөн хамт ярих ёстой. Ялгаагүй 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Тэтгэвэрийн өрийг тэглэхэд 800 тэрбум төгрөгийн бонд босгох юм чинь 600 тэрбум төгрөгийг ч гэсэн босгож чадах байх.
Учир нь жил бүр 4-5 ахмад настан нас барж байна. Ахмадууд тэтгэврийнхээ зөрүүг авахыг хүсэж, төрөөс гуйсаар байгаад нүд аньж байна. Энэ ч үүднээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад манай холбооноос удаа дараа шаардлага тавьсан. Гэтэл хэн нь ч хариу өгөөгүй. Гэтэл шинэ жилээр гэв гэнэт өр тэглэх тухай ярилаа. Ийм байхад бид дуу хоолойгоо хүргэхгүй гээд яах юм бэ.
Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхийг буруу гэхгүй.
Ямар аргаар дарах нь тэдний мэдэх зүйл. Гэхдээ нөхцөл байдал дээр үүсээд байгаа зүйлийг хамтад нь уялдуулах ёстой. Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөвхөн гал унтраах арга хэмжээ.
Нөгөөтэйгүүр, Монголбанк тэтгэврийг барьцаалсан зээл гэдэг зүйлийг гаргаж ирэн хүүгээр нь асар их ашиг олсон. Бараг 2-3 их наяд төгрөгийн ашиг олсон болов уу. Тэтгэврийн зээл олгохдоо хүүгээ түрүүлж авдаг. Ингэхээр дээрэм гэхгүй юу гэх юм бэ. Ирэх сараас зээлээ бүрэн авна гэсэн. Гэтэл банкууд хүүгээ түрүүлээд аль хэдийн авчихсан шүү дээ. Үүнийг тооцож үзсэн үү.
Зээл авсан хугацаа, зээл авсан зориулалт зэргийг судалж үзсэн үү.
Үүнийг судлах ёстой. Учир нь зарим ахмадууд 10-аас дээш сая төгрөгийн зээлтэй байна. Олонх нь нь буюу 98 хувь нь 6 саяас доош зээлтэй байхад өндөр зээлтэй хүмүүсийн бүх өрийг тэглэх нь зөв гэж үү. Бүх ахмадуудад ижил хэмжээтэй өр тэглэвэл яасан юм бэ. Зээлгүй ахмадууд яах бэ. Зээлгүй ахмадуудыг боломжийн амьдралтай гэсэн. Гэтэл тийм биш шүү дээ. Тэд үр хүүхэддээ төвөг удахгүй гэж, нөгөө хэсгийг нь өрөө дарж чадах хэмжээний залуухан биш байна, хэт өндөр настай юм гэдэг шалтгаанаар банк зээл олгоогүй учир л зээлгүй байгаа шүү дээ.
Дараагийн нэг асуудал нь зөвхөн зээл тэглэх бус ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс тэтгэврийн зөрүүг арилгаач.
Эдийн засгийн хямралаас болоод тэтгэврээ бөөнөөр нь зээлэхээс аргагүй болсон.
Үүнд Монголбанкнаас тэтгэвэр барьцаалсан зээл гээчийг гаргаж ирэн өндөр хүү тогтоож, иргэдийг хохироож ирсэн. Үнэн чанартаа энэ бол зээл биш, дээрэм. Ахамдуудад тэтгэвэр хүрэхгүй байна гэхээсээ илүүтэй энэ мэт буруу тогтолцоо шийдвэрээс болж ядарч байна. Уг нь энэ шийдьэрийг хүчингүй болгож өгөөч гэж холбогдох байгууллагуудад нь удаа дараа хандсан. Гэвч шийдээгүй. Гэтэл тэтгэврийг зээл гэж нэрлээд тэтгэврийн өрийг тэглэнэ гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (107)