Угаарын хий мэдэгчийг айл өрхүүдэд үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос угаарын хий мэдрэгчийг суурилуулах ёстой байсан. Тэгвэл уг асуудлаар хотын даргын орлогч Ж.Батбаясгалан "Үйлдвэрлэгч компаниас өөрийн орны стандартаа явуулах хүсэлт ирүүлсэн. Дэлхийн улс оронд энгийн галлагаанаас гадна газан хий ашигладаг учир газын хий мэдрэгч давхар байдаг юм байна. Манай улсын хувьд CO2 мэдрэх шаардлагатай байна гэдэг үүднээс өгсөн. Нийт 27 мянгаас 30 мянган төгрөгөөр нийлүүлэх 37 санал ирсэн. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн арваннэгдүгээр сард "хэт өндөр үнэтэй байна" гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зургаан тэрбум төгрөгийн зардлыг шийдүүлэхээр болсон.
Энэ төхөөрөмж нь хэмжил зүйн багаж учир стандартаар баталгаажсан байх ёстой. Гэтэл манайд энэ стандартыг хэмжих боломж байхгүй. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэгч компаниас шууд гэрээ хийхээр болсон. Батлагдсан зургаан тэрбум төгрөгөөр 3.5 тэрбум төгрөгөөр нь гэрээ хийсэн. Нэг ёсондоо 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.
Төхөөрөмжийн 50 орчим хувь нь энэ долоо ирнэ.
Төрийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Одоо энэ бүтцээрээ төхөөрөмж суурилуулах ажилд оролцоно.
Нийт 80 мянга гаруй төхөөрөмж худалдаж авна. Нийт 220 мянган өрхөд суурилуулах ёстой. Эхний ээлжид 80 мянгад нь суурилуулна. Төхөөрөмжийн тоо хязгаартай байгаа шалтгаан нь үйлдвэрлэгээс хамаарч байгаа. Учир нь ийм их хэмжээний угаарын хий мэдрэгчийг үйлдвэрлээд агуулахдаа хадгалдаг компани гэж байдаггүй юм байна. Захиалга ирсэн даруйд нь нь үйлдвэрлэдэг. Энэ утгаараа төхөөрөмж хүлээгдэх тал бий" гэлээ.
Сэтгэгдэл (4)