АН-ын зөвлөлөөс ахмадуудын өрийг тэглэх тухай Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, гол асуудлыг хөндөж ярилцлаа. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Энэ зөвлөвж нь иргэдээ зээлийн дарамтнаас гаргах Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга гэж АН-ын зөвлөлөөс дүгнэж байна. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр АН-аас Монгол хүн бүрийн өрийг нэг удаа дарах захидал илгээж байсан. Үүнийг мартаагүй байх.
Үүнийг ҮАБЗ хүлээж авлаа гэж харж байна.
Монгол иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах ёстой. Тиймээс АН-ын зүгээс өр дарах санаачлагыг хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих ёстой. Олон асуудал тулгарах байх. гэхдээ бидний туйлын зорилго нь өрийн дарамтнаас иргэдээ гаргах.
Тэтгэврийн зээлийг тэглэхдээ байгалийн баялагийг ашиглах тухай яригдсан. Газрын хэвлийн баялагийг иргэдэд хүргэхдээ суурь зарчмыг алдагдуулж болохгүй. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж болохгүй. Үндэсний эв нэгдлээ хадгалж, хамгаалах ёстой. Үүнтэй холбогдуулаад эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар санаачилж, өргөн барих ёстой. Хэрвээ уул уурхайн ашгаар иргэдийн өрийг тэглэх бол төсвийн тодотгол хийх ёстой. Өргөн хүрээгээр нь энэ асуудлыг харах ёстой. Зөвхөн ахмадууд биш нийт иргэдийн өрийг тэглэх дээр ажиллах ёстой. Үүнд АН-аас ажиллана. Түүнчлэн төрийн өмчийг иргэн хүн, ААН-д ашиглуулах тухай хуулийг санаачилж батлуулах шаардлагатай байна. Ирээдүйн өв сангийн тухай хууь байна. Цаашдаа эдийн засгийн үр дагаврыг зөв тооцоах ёстой. Учир нь уул уурхайн баялагийг нийт иргэдэдээ тэгш хүртээх ёстой юм. Мэдээж баян, ядуугийн асуудал яригдах байх. Нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу байгаа. Үүнийг бид бүгд хүлээн зөвшөөрнө. Өр дараах нэрээр эдийн засгийн нураах чиглэл рүү явбал буруу. Зээл авах иргэдийг яах бэ. Татвар нэмэгдэхгүй гэх, Засгийн газрын өр нэмэгдэхгүй байх гэдэгт баталгаа өгөх ёстой. Энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ утгаараа ахмадуудын өрийг тэглэх асуудлыг АН дэмжинэ. Цаашид бүх иргэдийн өрийг тэглэх дээр ажиллах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ асуудалд няхуур хандах хэрэгтэй байна. Монгол Улс зөвхөн тусгай зөвшөөрлөөр ашигт малтмын баялагаа ашиглуулж ирсэн. Хэнд, ямар зармчаар ашиглуулж ирснээ мэдээгүй ард түмэн. Нийгэмд эрх тэгш байдлыг бий болгохын тулд газрын доорх баялагийг зөв хуваарилах ёстой. Үндсэн хуульд ч ингэж заасан. ҮАБЗ дээр Үндсэн хуулийн зарчмаасаа эхэлж ярьсан байх. Дараа нь стратегийн ордоо хэрхэн ашиглах зарчмаа тодорхойлсон байх” гэлээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (28)