Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон асуудлыг хэлэлцсэн. Үүний нэг нь цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмэгдэж, батлагдлаа.Экологийн цагдаагийн нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах юм. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг, 100 гаруй сум буюу ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчаар ажиллах юм. Түүнчлэн төмөр зам, нисэх, замын гэсэн гурван төрлийн цагдаагийн алба байсныг Тээврийн цагдаагийн алба гэсэн нэг бүтэцтэй байхыг Засгийн газраас дэмжлээ. Мөн цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг олон газар байсныг мэдээлэл судалгааны нэг газартай болгохоор боллоо" гэлээ.
Сэтгэгдэл (5)