Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 жинд 26 байгууллагын 327 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн тамирчид олимпийн эрх олгох Ази, дэлхийн тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.