2020 оны НӨАТ-ын анхны азтан энэ сарын 15-нд шалгарах ёстой. Тиймээс баримтаа энэ сарын 13-наас өмнө бүртгүүлэх ёстой. Түүнчлэн 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан олгох ёстой бөгөөд баримтаа энэ сарын 8-ны өдрийг дуустал бүртгүүлэх ёстой. НӨАТ-ын буцаалт олгох журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд өөрийнхөө мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.