БАРИМТ 1
Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж, 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ.
БАРИМТ 2
1988 оны сүүлээр Ц.Энхманлай "Рок" хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга Ардын жүжигчин Н.Сувдтай уулзуулсан байна. Ц.Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд "Соёл Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж ятгасан байна.
БАРИМТ 3
Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан юм. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Одсүрэн, бөмбөрчнөөр Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт орсон юм.
БАРИМТ 4
Армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Гэвч Чулуунбат бол аргил гитарчин байлаа. Хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар "Соёмбо"-д хамт байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ.
БАРИМТ 5
Хамтлаг анх нэргүй байж байгаад, Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлажээ. "Улаанбаатар", "Бат хаан" зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэж нэрийг сонгосон түүхтэй.
БАРИМТ 6
Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун "Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ.
БАРИМТ 7
Ингэж "Харанга" хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дууссан байна.
БАРИМТ 8
Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын хүү Булган агсан "Харанга"-ын 6 дахь гишүүн юм. 1993 онд тэрбээр хамтлагт орсноор "Миний рок" тоглолтоос эхлээд тэдний хөгжмийн дуугаралт илүү өргөн цар хүрээтэй болсон байдаг.
БАРИМТ 9
Х.Лхагвасүрэнгийн үг аяыг нь зохиосон “Бодлын тэнгис”, яруу найрагч С.Оюуны үг, Ц.Чулуунбатын ая “Үгүйлэн санана”, Х.Лхагвасүрэнгийн үг, Я.Одсүрэнгийн ая “Их хаадын сүнс” зэрэг олон олон дуу нь одоог хүртэл “шинэхэнээрээ” байгаа байна.
БАРИМТ 10
“Харанга” хамтлаг нь “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” (2007), “Амьдрал-2” (2017) цомогтой.
БАРИМТ 11
Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт хүртсэн хамтлагийн нэг нь Харанга болж байна. Энэ тухай хамтлагийн ахлагч Ц.Энхманлай "Амьдрал" дууныхаа үгийг биччихээд Я.Одсүрэнд ая хий гээд өгсөн байна. Гэвч Я.Одсүрэн ая хийх гээд суухад Ц.Энхманлайгийн өмнө зохиосон нэг ая орж ирээд болохгүй байсан гэдэг. Ингээд тэрээр Ц.Энхманлайгийн үг, ая хоёрыг анх нийлж байгааг олж хараад "Амьдрал" дуу бүтсэн гэжээ.
БАРИМТ 12
Тэднийг Монголын рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2016 онд "Харанга" хамтлагт Алдрын од гардуулсан байдаг. Соёлын төв өргөөний гадна талбайд тус хамтлагт зориулан хүндэтгэлийн индэр босгожээ.
БАРИМТ 13
Жаргал даахгүйн зовлон. Ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд зохиогдсон хамтлагийнхаа 20 жилийн ойн шоу тоглолтын дараа автын осол гаргав. Олон хүн түүнийг “хайр даасангүй” гэж буруутгасан. Харин дотныхон нь хоригдож байхдаа даамжирсан нүднийх нь өвчнөөс боллоо гэж байв. Хараа муутай байтугай эрүүл нүдтэй хүн шөнийн гялбасан гэрэлд харах орчин хязгаарлагддаг нь үнэн шүү.
БАРИМТ 14
“Зурдаггүй хүний дэргэд Лхагвасүрэн бол зураач. Түүний нуугдмал авъяас бол зураг зурах. Ялангуяа морь, хүн, хөргийг сонирхогчийн түвшнээс хамаагүй дээгүүр зурдаг.
БАРИМТ 15
“Их зантай. Өмгөөлөгч нь хүртэл түүнийг ингэж тодорхойлсон. “Анх хар өнгийн савхин хүрэм, өмдтэй, том цагирган ээмэг зүүж, эрх эргүүлсэн, үг яриа нь их зантай залуу ирж байсан. “Ноён өмгөөлөгчөө” гэж харьцахад нь хүнд санагдаж байснаа нуух юун. Харин дараа нь хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлтэй, хүмүүст үнэн сэтгэлээсээ тусалдаг, сайн залуу гэдгийг мэдэж билээ” гэжээ.
БАРИМТ 16
Клип илүүдэх цорын ганц дуучин бол Лхагвасүрэн. Түүнийг дуулахад амьдралын нандин мөчүүд, хайртай хүмүүс минь аяндаа нүдний өмнүүр үзэгдэж, ямар нэгэн дүрсгүйгээр, нэмэлт тайлбаргүйгээр зүрх сэтгэлд хүрдэг. Түүний дуу бүхэл бүтэн кино шиг” хэмээн нэгэн блогч бичиж байв.
БАРИМТ 17
Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн 2008 онд хар тамхины хэрэгт холбогдож долоон жилийн хорих ялаар шийлтгүүлжээ. Нэг жил хоригдоод тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэдоржийн зарлигаар суллагдсан юм шиг Лхагваа. Тэрбээр урлаг соёлын салбарын олон залуусыг хар тамхины ертөнц рүү уруу татсан хар мөртэй нэгэн гэж ярих нь бий. Түүнийг даган дуурайж хар тамхи хэрэглэсэн залуус одоо хэр нь хоригдож байгаа нь бас нэгэн баримт юм.
БАРИМТ 18
Харанга хамтлагийн гишүүн Ц.Чулуунбат өдгөө “Монгол ТВ”-ийн “Авьслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ.
БАРИМТ 19
Харанга өөрөө түүх. Харин тэдгээрийг таньдаг хүмүүс гэдэг нь өөрсдөө Монголын түүх юм. Тэд бол домог.
БАРИМТ 20
Германы “Мерседес Бенц”, “Сиеменс Никсдорф”, “Даймлер Крайслер” компаниуд "Харанга" хамтлагийг дэмжиж, цомгийг нь хэвлүүлж байсан түүхтэй. 1990-ээд оны дундуур Герман улсад Монголын соёлын өдрүүд болж, тэд очиж тоглолт хийсэн хамтлаг нь “Харанга”.
БАРИМТ 21
Хамтлагийн дунд хамгийн онцлох нэгэн нь бөмбөрчин Н.Пүрэвдаш. Түүний хувьд 13 настайдаа цэргийн хөгжимд оржээ. Энэ үед Х.Лхагвасүрэн ч түүний адил байсан гэдэг. Сонирхолтой нь, тэр үед дөнгөж 15 настай Ц.Чулуунбат хүү хөгжимчин болохоор Сэлэнгэ аймгийг зорьж байжээ.
БАРИМТ 22
Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын хүү Булган агсан "Харанга"-ын зургаа дахь гишүүн гэнэ. Тэрбээр хамтлагт 1993 онд тус хамтлагт орсноор "Миний рок" тоглолтоос эхэлсэн хэмээн ярьжээ.
БАРИМТ 23
“Харанга” хамтлаг нь 1993 онд нэгэн тоглолтоо хийж байв. Нэр нь “Миний рок”. Энэ үеэс хойш Монголын улстөрд хэд хэдэн улстөрч, Төрийн тэргүүн сонгогдсон ч энэ удаад “Харанга” хамтлагийг “тойгложээ”. Энэ удаад Х.Лхагвасүрэнгийн үг аяыг нь зохиосон “Бодлын тэнгис”, яруу найрагч С.Оюуны үг, Ц.Чулуунбатын ая “Үгүйлэн санана”, Х.Лхагвасүрэнгийн үг, Я.Одсүрэнгийн ая “Их хаадын сүнс” зэрэг дууг Төр соёрхсон юм.
БАРИМТ 24
Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай "Амьдрал" дууныхаа үгийг бичсэнийхээ дараа гитарчин Я.Одсүрэнд “ая хий” гэсэн тушаал өгчээ. Гэвч Я.Одсүрэн ая хийнгээ суухад Ц.Энхманлайгийн өмнө зохиосон нэг ая орж иржээ. Энэ үед яагаад ч болохгүй байсан гэдэг. Ингээд Ц.Энхманлайгийн үг, ая хоёрын үг нийлж "Амьдрал" дуу бүтжээ.
Сэтгэгдэл (6)