Шинэ оны босгон дээр цагдаагийн алба хаагчид орон сууцтай болсон сайхан үйл явдал өчигдөр боллоо. Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад найман хүүхдээ гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө ажилд махралгүй зүтгэдэг нэгэн юм. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас түүний гэр бүлийг гурван өрөө байраар шагнасан бол ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат нэг өрөө байраар шагнууллаа. Ахлах ахлагч Ч.Чинбатын гэргий 2017 онд хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд маш олон жил эмчилгээ хийлгэсэн. Эхнэрийнхээ эмчилгээний төлбөрт цалин, эд хөрөнгөө зарцуулсан Ч.Чинбат хүүгийнхээ хамт найзындаа амьдардаг байжээ. Яг ийм хүнд хэцүү цаг үед өөрийн гэсэн орон гэртэй болсон тэрбээр "Хүүгээ эх орноо гэсэн чин сэтгэлтэй болгон өсгөж, хүмүүжүүлэх болно" гэдгээ нулимс дуслуулан амаллаа.
Сэтгэгдэл (10)