Тэтгэврийн сан байнга алдагдалтай явж байгаа тул реформ хийх шаардлагатай гэж үзсэн зарим эдийн засагчид төрийн бус байгууллага байгуулсан байна. Тодруулал, "Мандал даатгал"-ын ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг, Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун, "Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, "Мета Глобал Инк" компанийн үүсгэн байгуулагч Г.Цэдэнрагчаа, "Голомт" банкны ахлах эдийн засагч, Ийгл ТВ-Эдийн засгийн шинжээч Г.Ганзориг нар төрийн бус байгууллага байгуулсан.
Тэтгэврийн реформ хөдөлгөөний талаар "Ядуурлын төвшин өндөр байх нь гэдгийг олон жилийн туршид хийсэн судалгаагаар гаргаж ирсэн. Улстөрчид богино хугацааны популист амлалтыг өгч, төрийн эрхэнд гарч ирдэг. Гэтэл өгсөн амлалтаа огт биелүүлсэнгүй. Тэтгэврийн реформ хийж байж баян, ядуугийн ялгаа устана. Тэтгэврийн сан сүүлийн зургаан жил тасралтгүй алдагдалтай ажилласан. Зөвхөн 2018 онд манай тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 594.8 тэрбум төгрөг авсан. Тогтмол алдагдалтай, хуримтлал үүсэх байтугай тэтгэврийн зардлыг дийлэхгүй байдалтай байна. Тиймээс дундаж цалингаасаа гурав дахин бага тэтгэвэртэй байж болохгүй, ганц тулгууртай тэтгэврийн тогтолцоотой байж болохгүй гэдгийг дээрх иргэд мэдэгдсэн юм. Мөн "Тэтгэврийн тогтолцоо сайжрах биш улам дордсоор байна. Асуудал даамжрах аюул нүүрлэсэн тул өөрчлөх шаардлагатай. Нийгмийн даатгалын шинэчилсэн хуулийг боловсруулж, эх баригчдад танилцуулах болно" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (17)