Салхитын мөнгөний ордоос хурааж авсан үнэт металийг Монголбанкинд тушаах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд ажиллаж "Үнэт металл худалдах, худалдан авах" хамтын ажиллагааны гэрээг Монголбанк, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурстай хамтран байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль бус үйлдлийн золиос болж байсан Салхитын мөнгөний ордын дээж болох 47.2 кг мөнгийг Монголбанкинд хүлээлгэн өгч байна. Монголбанкны нөөц валютын 4.2 тэрбум төгрөгт хүрсэн сайхан мэдээ байна. Цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Хэлэлцээрийн хүрээнд Монголбанктай 1.2 их наяд төгрөгийн тав хүртэлх жилийн гэрээ байгууллаа. Энэ хэмжээний мөнгөний нөөцийг өгөх юм. Үндэсний баялгийн сан нэмэгдэх эхлэл тавигдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдсан зорилт биелж байна гэж ойлгож болно. Салхитын мөнгөний орд нь стратегийн том орд биш ч гэлээ Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр их юм" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)